ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЦАХИМ ОРЧИНД ХАДГАЛАГДАЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ НЬ НОТЛОХ БАРИМТАД ТООЦОГДОНО
2025-12-27 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Нэхэмжлэгч М нь хариуцагч байгууллага (P B)-д 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулалтын менежерээр ажиллаж байсан ба нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн цахим (Facebook) хуудсанд байгууллагын зөвхөн борлуулагч нарт зориулан танилцуулсан 2015 оны хавар болон зуны шинэ коллекцийн зургийг нийтэлсэн. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг нууцлалын гэрээний үүргээ зөрчсөн буюу ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч ажил олгогч нь ажилтны хувийн цахим хуудсанд зөвшөөрөлгүй нэвтрэх эрхгүй бөгөөд уг баримтыг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус, мөн хувийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй бус зөвхөн миний хувийн хуудсанд нэвтрэхийг зөвшөөрсөн хүмүүст л нээлттэй тул нууцлалын гэрээг зөрчөөгүй хэмээн маргаж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.