ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОГДСОН ЭТГЭЭДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЗӨВХӨН АЖИЛ ОЛГОГЧ ТӨЛНӨ
2025-12-25 Админ Хандсан тоо: 27 Хуваалцах
Нэхэмжлэгч компанийн захирлыг 2010 оны 05 дугаар сараас эхлэн бусдыг залилсан, итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт буруутган шалгаж, хэрэг шийдэгдэх хугацаанд нийт 274 хоног цагдан хорьсон байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн захирлын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байсны улмаас 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 сар дуустал хугацааны цалинд оногдох шимтгэлийг даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар (ажил олгогч, ажилтан) тооцож тайланд тусгасан байна. Улмаар тус компанийн захирлыг цагаатгаж цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байна.
Нэхэмжлэгчээс дээрх үйл баримтад тулгуурлан С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж “Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.