“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн зөвлөлдөх уулзалт боллоо
2025-12-16 Админ Хандсан тоо: 69 Хуваалцах

Европын холбооны санхүүжилтээр Германы Олон Улсын эрх зүйн хамтын ажиллагааны сангаас Монгол улсад хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төсөл (TWINNING)-ийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Уг төслийн хүрээнд Шүүхийн академийн институцын чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Шүүхийн академийн төвүүдийн үйл ажиллагаанд экспертүүдийн зүгээс гаргасан зөвлөмжийг танилцуулж, харилцан мэдээлэл солилцон, 2026 оны 3-р сард зохион байгуулах сургалтын талаар хэлэлцлээ.


Уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, мөн Хосолмол (Twinning) төслийн суурин зөвлөх Кристоф Копекци, суурин зөвлөхийн туслах С.Одончимэг, төслийн ажилтан Ц.Батжаргал нар биечлэн оролцож, Гадаад ажиллагаа, хамтын ажиллагаа хариуцсан референт З.Гэрэлмаа, ХБНГУ-ын Хойд Райн-Вестфалия мужийн Дортмундын дүүргийн шүүхийн шүүгч, ХЗЯ-нд түр томилогдон ажиллаж буй Элизабет Хартунг нар цахимаар оролцлоо.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ