ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БОДИТООР ШИЛЖҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА
2025-11-19 Админ Хандсан тоо: 91 Хуваалцах

"С" ХХК нь ажилтан М-ийн ажил хөдөлмөрийг үнэлж, 2019 оны “Шилдэг ажилтан”-аар тодруулж, 3 өрөө орон сууцаар шагнах батламж олгосон. 2021 оны 1 дүгээр сард тус орон сууцыг М-ийн эзэмшилд шилжүүлэн өгч, М гэр бүлийнхээ хамт амьдарч байжээ. Гэтэл 2022 оны 9 дүгээр сард М нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа компанийн зүгээс М-д шагнал болгож өгсөн орон сууцыг суллаж, тус компанид буцаан шилжүүлж өгөхийг шаардаж, 2022 оны 11 сарын 10-ны өдөр орон сууцны хаалганы цоожны голыг сольж, нэхэмжлэгчийг орох боломжгүй болгож, улмаар тухайн орон сууцыг 102,000,000 төгрөгөөр худалдсан.

Нэхэмжлэгч нь “тухайн орон сууцыг 102,000,000 төгрөгөөр худалдаж, бусдын өмчлөлд шилжүүлсэн тул орон сууцыг буцаан гаргуулах боломжгүй, иймд дээрх орон сууцны үнийг нэхэмжилж байна” гэж маргасан бол хариуцагч нь “орон сууцыг тухайн ажилтан нь 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй шилжүүлсэн... нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул бид өөрсдөө суллаж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.