КРЕДИТ КАРТЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД “ЭРХ ХЭТРҮҮЛСНИЙ ХҮҮ, ХУГАЦАА ХЭТРҮҮЛСНИЙ НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮ” ЗЭРЭГ ХУУЛЬД ЗААГААГҮЙ ХҮҮ ТООЦОХ НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ
2025-11-19 Админ Хандсан тоо: 119 Хуваалцах

Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Н-аас кредит картын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 17.669.568,94 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Н нь “Г” ХК-тай 2018.02.21-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон. Н нь кредит картаас нийт 4.990.044,65 төгрөгийн бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийсэн. 2018.02.12-2024.05.22-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 4.990.044,65 төгрөг, хүү 5.963.865,38 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5.166.995,11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 548.663,80 төгрөг, нийт 17.669.568,94 төгрөг гаргуулна гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг 12.146.683,11 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч тайлбартаа: “...Нийт 5.000.000 төгрөгөөр зээлжих эрхтэй гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. 4 өөр хүү бодож гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хууль (цаашид “ИХ” гэх)-ийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5  дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон. Иймд нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг шаардах эрхгүй. Мөн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба хугацаа нь 2020.02.21-ний өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэлийг 2024.06.25-ны өдөр гаргасан тул ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1  дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.