ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ҮҮРГЭЭ ХУГАЦААНД НЬ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, ЭСХҮЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА БОЛСНЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧ САНУУЛСНААС ХОЙШ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН ГЭЖ ҮЗНЭ
2025-11-05 Админ Хандсан тоо: 30 Хуваалцах
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 3,808,806,030 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “..талуудын хооронд 2021 онд NM-A2191 Г/97 тоот, 2022 онд NM-A2224 Г/68 тоот бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээг тус тус байгуулж, захиалгат дизель түлш цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нь дизель түлш зээлээр худалдан авсан тохиолдолд үнийг худалдан авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч худалдан авсан дизель түлшний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй. Гэрээний дагуу тооцсон алданги нь 2023.11.10-ны өдрийн байдлаар 5,876,676,730.60 төгрөг болсон бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээнд 1,269,602,010 төгрөг байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 2,539,204,020 төгрөг, алдангид 1,269,602,010 төгрөг, нийт 3,808,806,030 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч компанийн буруугаас төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хойшлуулаагүй, гагцхүү нийлүүлсэн дизель түлшний хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс үүдэлтэйгээр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй болж, үүнийг тодорхой болгох үүднээс харилцан зөвшилцөн хойшлуулж, 2022.09.20-ны өдрийг хүргэсэн гэж маргажээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.