ТИКТОК-ЫГ ХОРИГЛОХ НЬ ҮГ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ
2025-10-22 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Америкийн Нэгдсэн Улс нь 2019 онд Гадаад дайсагнагч талын хяналттай аппликэйшнээс Америкчуудыг хамгаалах тухай хуулийг баталсан. Тус хуульд заасны дагуу гадаад дайсагнагч этгээдийн хяналттай аппикэйшныг АНУ-д түгээх, хадгалах болон шинэчлэх зэрэг тодорхой үйлчилгээг аливаа хуулийн этгээд үзүүлэх нь хууль бус юм. Энэ төрлийн аппликэйшнүүдэд “ByteDance Ltd” , “TikTok”-ийн шууд болон шууд бус удирдлагад байдаг аливаа аппликэйшн хамаарах  талаар хуульд нэрлэн зохицуулсан.

Үүнтэй холбоотойгоор  ByteDance Ltd болон TikTok Inc, ТикТок-ын хэрэглэгч, контент бүтээгчид тус хуулийн биелэлтийг түр түдгэлзүүлэх, Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт -ийг зөрчиж байгаа болохыг шүүхээр тогтоолгох шаардлага бүхий гомдлыг АНУ-ын Колумбийн тойргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.