“Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бүтэц, боловсруулах арга зүй” сэдэвm харьцуулсан судалгааны гарын авлага хэвлэгдэн гарлаа
2025-10-16 Админ Хандсан тоо: 744 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас бие даасан судалгааны 26 дахь бүтээл болох “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бүтэц, боловсруулах арга зүй” сэдэвт  харьцуулсан судалгааны бүтээлийг эрхэм шүүгч, хуульч, судлаач, эрх зүйч  нарт зориулан гарын авлага болгон  гаргалаа.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөнд шууд нөлөөлөх, эрүүгийн хариуцлага оногдуулах эрх зүйн үр дагаврын талаар болон  түүний бүтэц, найруулга, хууль зүйн үндэслэлээ тайлбарласан байдал нь хууль ёсны байдлыг баталгаажуулах чухал нөхцөл болдог.

Шүүхийн Академийн Эрүү болон Үндсэн хууль, Олон Улсын эрх зүйн секторын судлаачид хамтран боловсруулсан энэхүү судалгаа нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрийг бичгээр гаргаж байгаагийн зорилго, ач холбогдол, шийдвэр боловсруулахад анхаарвал зохих асуудлыг эх газрын болон жишгийн эрх зүйн бүлд хамаарах улсууд хэрхэн авч үздэг талаар харьцуулан судалжээ.

Та бүхэн судалгааг Шүүхийн академийн www.jtrii.mn сайтаас онлайн хэлбэрээр унших боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ