ӨМГӨӨЛӨГЧ НЬ ШҮҮГЧИЙГ ТАТГАЛЗАН ГАРГАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭСЭЭ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ БОЛ САХИЛГЫН ЗӨРЧИЛД ТООЦНО
2025-10-15 Админ Хандсан тоо: 68 Хуваалцах

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны МТ/2024/*** дугаар тогтоолоор өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн үйлчлүүлэгчид шүүгчээс татгалзах тухайгаа мэдэгдэж, тайлбарлаагүй нь Өмгөөллийн тухай хууль (2019)-ийг зөрчсөн гэж үзэж, “сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч өмгөөлөгч нь дээрх тогтоолыг үл зөвшөөрч “Өмгөөллийн тухай хуулийн 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” эрхийг өмгөөлөгчид олгосон бөгөөд өөрт олгогдсон эрхийн хүрээнд шүүгчээс татгалзсан” гэж маргажээ.

Харин хариуцагчаас “Гомдол гаргагч өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүй шүүгчээс татгалзсан болох нь гомдол гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/*** дугаар тогтоолд ямар үндэслэлээр хариуцлага тооцсон нь тодорхой дурдагдсан, бөгөөд Өмгөөллийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан” гэж тус тус маргасан байна.

Гуравдагч этгээд болох өмгөөллийн үйлчилгээ авч байсан үйлчлүүлэгч иргэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Мэргэжлийн хариуцлагын хорооноос Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тогтоосон нь зөв боловч “сануулах” шийтгэл оноосон нь хөнгөдсөн гэж үзэж байна” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.