Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хурал боллоо
2025-09-25 Админ Хандсан тоо: 130 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хурал 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар “Халдашгүй, чөлөөтэй байх эрх: хувийн мэдээлэл халдашгүй байх эрх” сэдвээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийг танилцуулж, хорооны гишүүдийн санал нэгтэйгээр баталлаа.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Нотлох баримтыг мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог”, “Эрүүгийн хуулийг тайлбарлах онол, арга зүй”, “Албадан хөдөлмөр” сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, гишүүд 100 хувийн саналаар батлахыг дэмжив.

Түүнчлэн 2026 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох санал асуулгын нэгтгэлийг хэлэлцэж, холбогдох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Хуралд 9 гишүүн танхимаар, 4 гишүүн цахимаар оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ