ГЭМТ ХЭРГИЙН ЭХЛЭЛ, ТӨГСГӨЛ НЬ ТҮҮНИЙГ ЗҮЙЛЧЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
2023-08-17 Админ Хандсан тоо: 529 Хуваалцах

Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж  байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж  хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.