ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН СОНГУУЛЬД ОРОЛЦОХДОО АЛБАН ҮҮРГЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЁСТОЙ
2025-06-04 Админ Хандсан тоо: 51 Хуваалцах

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11, 16-ны өдрийн тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ө.Б, Ш.Н, Д.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ. Нэхэмжлэгч Архангай аймгийн “А” намын зүгээс сонгуульд нэр дэвшигч Д.Д нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, Ш.Н нь “МШ” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирлаар, Ө.Б нь “МХС” ТӨХК-ийн газрын даргаар тус тус ажилладаг бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (цаашид “АНСДИТХСтХ” гэх)-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан хуулийн хугацаанаас өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагч Сонгуулийн хорооноос АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан албан тушаал эрхлээгүй гэж хариу өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс тэгш шударга өрсөлдөх болон эрх зүйн ижил гараанаас өрсөлдөх боломжоор хангаагүй Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.