ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХАРИУ МЕССЕЖ ИЛГЭЭХ ҮНИЙГ МЭДЭГДЭЭГҮЙГ ХЭРЭГЛЭГЧИЙН “ҮНЭ”-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮЗНЭ
2023-07-06 Админ Хандсан тоо: 386 ХуваалцахШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргагч компанийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч компани нь “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.