Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид өндөр насны тэтгэврийн орлого хамаарна
2025-05-21 Админ Хандсан тоо: 194 Хуваалцах

А, Б нар 1993 онд гэрлэж, 2008 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Гэрлэгсдийн хамтын амьдралын хугацаанд эхнэр болох А нь ар гэрийн ажлыг голчлон хариуцаж харин нөхөр болох Б нь 1977 оноос цагдаагийн албан хаагчаар ажиллан, 2006 онд төрийн албаны өндөр насны тэтгэвэрт гарч, сар бүр 2,128,600 воны тэтгэвэр авахаар тогтжээ. А, Б нар 2012 онд гэрлэлтээ цуцлуулах болж, эхнэр А гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хариуцагч Б-ийн төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэврээс өөрт ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг нь зөвшөөрч харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж буй төрийн албан хаагчийн өндөр настны тэтгэврээс ногдох хувийг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.