ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЗАХИРГААНЫ АКТЫН БИЧИЛТИЙН АЛДАА НЬ “ШИЙТГЭЛИЙН ХУУДАС”-ЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-06-16 Админ Хандсан тоо: 460 ХуваалцахДорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл “Гаалийн тухай хууль зөрчих” -ийн 14 дэх хэсэгт2 зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос гаалийн улсын байцаагчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 3 торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дурджээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.