ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЭЛЕКТРОН ТАМХИ, ТҮҮНИЙ ЦЭНЭГЛЭГЧ ШИНГЭНИЙГ ЦАХИМ ОРЧИНД СУРТАЛЧЛАХЫГ ХОРИГЛОНО
2025-05-14 Админ Хандсан тоо: 133 Хуваалцах
Гомдол гаргагч аж ахуйн нэгж нь электрон тамхи, түүний цэнэглэгч шингэнийг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг ба өөрсдийн цахим хуудаст “ухаалаг электрон тамхины дэлгүүр”, “шинэ технологи” гэх байдлаар дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхойлж, “зах зээлд тэргүүлэгч электрон тамхи, цэнэглэгч шингэн, дагалдах хэрэгслийг бид танд санал болгож байна” хэмээн электрон тамхины зураг, шингэний хэмжээ, үнэ зэргийг бүтээгдэхүүний жагсаалтаас тусдаа хэсэгт цэс болгон нийтэлжээ.
Вена хотын захиргаанаас тус явдлыг олон нийтэд нээлттэй байдлаар электрон тамхи, цэнэглэгч шингэний талаар сурталчилж, тамхины сурталчилгааны хориг буюу Тамхидалт болон тамхины хяналтын тухай хууль 1995 (гер. Tabak- und Nichtraucherinnen- bzw. Nichtraucherschutzgesetz)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчид 1750 еврогийн торгууль оногдуулсан байна.
Дээрх шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандахдаа: өөрийн цахим хуудаст бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулаагүй, хэрэглэгчдэд “ирж авах” нөхцөлтэйгөөр өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан, мөн уг цахим дэлгүүр нь хуульд заасан хориглолтод үл хамаарах буюу тамхины төрөлжсөн худалдаа эрхэлдэг дэлгүүр болох ба цахим хуудаст зөвхөн бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдэд чиглэсэн мэдээлэл нийтэлсэн хэмээн маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.