ОРОЙ, ЭЧНЭЭ АНГИ ТӨГССӨН ЭРХ ЗҮЙЧИЙГ СУРАЛЦСАН ХУГАЦАА НЬ 4 ЖИЛЭЭС БАГАГҮЙ БАЙХ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ
2023-06-16 Админ Хандсан тоо: 509 Хуваалцах

          Нэхэмжлэгч А.У, Г.О, О.А нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О.А-д хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож, А.У, Г.О нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Улмаар, нэр бүхий бүртгүүлэгч нарын гомдлоор бүртгэлийг хянан үзээд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор О.А-ийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангасан ч “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан байна.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.