ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-06-07 Админ Хандсан тоо: 392 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр боллоо.
Уг хуралдаанаар Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр “Чөлөөтэй, аюулгүй байх эрх”, “Шүүх, маргаан таслах тусгай байгууллагын өмнө тэгш байх, шударгаар шүүлгэх эрх” сэдэвт сургалтын хөтөлбөр, эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь (Хүний эрхийн зарим зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь)”, “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол бичих, боловсруулах аргачлал” сэдэвт сургалтын хөтөлбөрийг тус тус хэлэлцэн, хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн УДШ-ийн Ерөнхий шүүгчээр батлуулахаар Хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.