Скүүтер түрээслэх үйлчилгээ нь зорчигч тээврийн үйлчилгээнд хамаарахгүй
2025-03-05 Админ Хандсан тоо: 69 Хуваалцах

Швед улсад хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг 25 хувиар ногдуулдаг боловч зорчигч тээврийн үйлчилгээнд үүнээс 6 хувиар бага татвар ногдуулдаг. Нэхэмжлэгч болох VOI Technology AB компани нь тодорхой бүс нутагт тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хэрэглэгч нь гар утсаа ашиглан цахилгаан скүүтер дээрх QR кодыг уншуулснаар хэрэглэгчээс тодорхой мөнгөн дүнгээр тогтоосон төлбөр авах бөгөөд хэрэглэгч скүүтерийг ашиглаж дууссаны дараа скүүтер ашигласан хугацаанаас хамаарч нэмэлт төлбөр тооцогддог.

Тус компани өөрсдийн үзүүлж буй үйлчилгээг зорчигч тээврийн  үйлчилгээний татварын хөнгөлөлтөд хамруулах эсэхийг тодорхойлуулахаар Швед улсын Татварын агентлагт хүсэлт гаргасан. Гэвч агентлагаас тус үйлчилгээг зорчигч тээврийн бус, харин тээврийн хэрэгсэл түрээслэх үйлчилгээ гэж үзэж, тухайн үйлчилгээнд  25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор VOI Technology AB компани Швед улсын Захиргааны хэргийн дээд шүүхэд хандан, агентлагийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус үйлчилгээг зорчигч тээврийн үйлчилгээний татварын хөнгөлөлтөд хамруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.