Гэрлэлт цуцлуулж буй гэрлэгсэд бусдад өртэй бол өрийг тэнцүү хуваах зарчим үйлчилнэ
2025-02-19 Админ Хандсан тоо: 373 Хуваалцах

Нэхэмжлэгч С нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол хариуцагч  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч  дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг “...Чингэлтэй дүүрэг,...9 тоот...” бүртгэлийн дугаартай орон сууц, “Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон...”-д байрлах бүртгэлийн дугаартай орон сууцууд болон Тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Тодруулбал, хариуцагч Б нь “...Чингэлтэй дүүрэг, ... 9 тоот ...  дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлээр авсан ч , мөнгөө төлж чадаагүй учраас  зараад ахдаа зээлсэн мөнгөө өгсөн, түүнчлэн Баянгол дүүрэг, ... 60 тоот орон сууц нь бидний хамтран амьдрахаас өмнө бий болсон миний хуваарьт эд хөрөнгө, харин автомашин нь явдаггүй эвдэрсэн болохоор  задлаад зарсан...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.