ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
Шүүх бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргахын тулд хэргийн талаар идэвхтэй тодруулга (active clarification) хийх нь ач холбогдолтой
2025-02-05 Админ Хандсан тоо: 26 ХуваалцахА компани нь Д хөдөө аж ахуйн хоршоодын холбоонд (цаашид “Д холбоо” гэх) хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалттай модон хайрцаг (цаашид “модон хайрцаг” гэх) нийлүүлдэг байсан.Гэвч А компанийн нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлт хүндрэлтэй болсон тул Б компанид хандан тус компанийн оронд Д холбоонд модон хайрцаг нийлүүлэхийг хүссэн. Б компани Д холбоонд бараа нийлүүлэх тохиолдолд өөрийн компанийн нэрээр бус А компанийн нэрээр нийлүүлэх, А компани Б компанид нийлүүлсэн барааны үнийг төлөх, мөн А компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталгаа гаргахаар тохиролцсон байна. Ингээд Б компани нь 1966 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 1970 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 820.000 иений үнэ бүхий модон хайрцгийг Д холбоонд нийлүүлж, А компаниас 400.000 иенийг хүлээн авсан. Иймд үлдэгдэл төлбөрийг Д холбооноос гаргуулахаар, А компани болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарт (цаашид “хариуцагч нар” гэх) холбогдуулан баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус бүр нэхэмжлэл гаргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.