Монгол улсын иргэн “Зөвхөн өөрийн хүсэлтээр” Монгол Улсын иргэний харьяатаас гарах бөгөөд өөр улсын гадаад паспорт авсан эсэх нь хамаагүй
2025-01-22 Админ Хандсан тоо: 287 Хуваалцах

Нэхэмжлэгч Ю.Б нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх, тэтгэмж авах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд  ийн маргаж байх явцдаа түүний эхнэр болох Т.Т нь 2004 онд өөр хүнтэй гэрлэлтээ баталгаажуулж байсан талаар олж мэджээ. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эхнэрээ ИБУИНХУ-д гэрлэлтээ бүртгүүлсэн байсан, 2013 онд өөртэй нь гэрлэлтээ бүртгүүлэхдээ ИБУИНХУ-ын иргэншилтэй байсан, Улсын бүртгэлийн хэлтэс өмнөх гэрлэлтийг хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүйгээр гэрлэлтийг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж маргасан. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн хүний овог нэр, регистрийн дугаарыг шалгаж үзэхэд “гэрлэлт бүртгэлгүй” лавлагаа гарсан, үүнийг үндэслэн гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээг олгосон тул улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гээд бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Болсон үйл баримтаас дурдвал гуравдагч этгээд болох эхнэр Т.Т нь 2003 онд ИБУИНХУ дахь оюутны визний хугацаа дуусаж, сунгуулахад их хэмжээний төлбөр төлж чадахгүй байсан учраас  тухайн улсын цагаачлалын албанд хандаж “өөрийн бичиг баримтыг хаяж үрэгдүүлсэн” гэж өөрийн нэрийг (Монгол Улсад бүртгэлтэй нэр Т.Ч) Т.Т  гэж зохиож өргөдөл гаргасан. Үүний дараа 2004 онд өөрийн нэр дээрх байнгын оршин суух зөвшөөрлийг ашиглаж тухайн үед хамтран амьдарч байсан визний зөрчилтэй Л.Б-Э-тэй Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулд гэрлэлтээ бүртгүүлж Л.Б-Э-г тус улсад оршин суух байнгын визтэй болгосон. Сүүлд 2011 онд Монгол Улсад өөрийн бүртгэлтэй нэр (Т.Ч)-ийг Т.Т  болгож иргэний улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Харин 2004 онд Консулын гэрлэлтийг бүртгэсэн анкет Монгол Улсын иргэний гэрлэсний улсын бүртгэлд ороогүй, харин архивд хадгалагдаж үлдсэн байна.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.