АУДИТЫН БАЙГУУЛЛАГА “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ”-НИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬ ТОГТООМЖ, ГЭРЭЭНИЙ БУСАД ЗААЛТУУДАД НИЙЦҮҮЛЭН ТАЙЛБАРЛАЖ, ДҮГНЭЛТ ХИЙСНИЙГ ГЭРЭЭНИЙ ЧӨЛӨӨТ БАЙДЛЫН ЗАРЧМЫГ АЛДАГДУУЛСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-05-22 Админ Хандсан тоо: 516 Хуваалцах

      Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр гэрээт талбайд газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, газрын тос олборлолт, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

          Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд нэхэмжлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад нийцлийн аудитыг гүйцэтгэж, “... гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн” хэмээн нөхөн төвлөрүүлэхээр албан шаардлага хүргүүлж, улмаар Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулсан байна. Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.