ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
НӨАТ-ЫН ИЛҮҮ ТӨЛӨЛТ БУЦААН АВАХ ХҮСЭЛТЭД ҮНДЭСЛЭЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ТОХИОЛДОЛД ТАТВАРЫН АЛБА САНХҮҮГИЙН БОЛОН БУСАД БАРИМТЫГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨС ШААРДАХГҮЙ
2024-12-18 Админ Хандсан тоо: 115 ХуваалцахНэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах тухай” хүсэлт гаргасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын ажиллагааг явуулж, нэхэмжлэгчээс холбогдох санхүүгийн болон бусад баримтыг шаардсан байна. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Өмнө шалгаж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, маргаан таслах зөвлөл болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн баримтууд тул дахин гаргаж өгөх үндэслэлгүй” гэж үзэж гаргаж өгөхөөс татгалзсан байна.
Хариуцагч татварын улсын байцаагч нар дээрх татгалзлыг Татварын ерөнхий хууль (2019)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хууль (2019)-ийн 11 дүгээр зүйлийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь заалтад заасан үндэслэлээр дөрвөн мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Иймд нэхэмжлэгчээс шаардсан баримт нь татварын хяналт шалгалтад шаардлагатай баримт биш гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” хэмээн тус тус маргасан байна.