ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ҮРГЭЛЖИЛСЭН ХУУЛЬ БУС ДОВТОЛГООН, ХАЛДЛАГЫН ҮЕД ӨӨРИЙН БОЛОМЖИТ ҮЕДЭЭ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН НЬ АРГАГҮЙ ХАМГААЛАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ҮЙЛДЭЛ БОЛНО
2023-05-01 Админ Хандсан тоо: 397 Хуваалцах Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух эцэг, эх дээрээ нөхөр хүүхдийн хамт очсон. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь шүүгдэгчийн эхтэй маргалдаж, биед нь халдсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн халдлагыг түр хугацаанд няцаасан байна. Үүний дараа хохирогч дахин маргаан үүсгэж, орон дээр унтаж байсан шүүгдэгчийн хүүхэд дээр суух үйлдэл хийх зуур шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар аяга шидсэн.
Шүүгдэгчийн авч шидсэн аяга хохирогчийн хамрыг гэмтээсэн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогджээ. Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.