ЭХ ОРОН РУУГАА БУЦСАНААР АМЬ НАС НЬ ЭРСДЭХ АЮУЛ БАЙГАА ГЭЖ ҮЗВЭЛ СОЛОНГОС УЛСЫН ИРГЭНШИЛ ОЛГОЖ БОЛНО
2024-11-13 Админ Хандсан тоо: 243 Хуваалцах

   Нэхэмжлэгчид нь Исламын Бүгд Найрамдах Пакистан улс (цаашид “Пакистан улс” гэх)-д гэрлэлтээ бүртгүүлсэн тус улсын харьяалалтай иргэд бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улс (цаашид “БНСУ” гэх)-д D-10 визний зөвшөөрөлтэйгөөр хууль ёсоор амьдарч байх үедээ хүүхэдтэй болсон байна. Нэхэмжлэгч А, Б нар нь БНСУ-ын визний хугацаа дуусахаас өмнө тус улсад “дүрвэгчээр хүлээн зөвшөөрөх” хүсэлт гаргасан боловч Инчон хотын гадаадын иргэн, харьяатын газар татгалзсан хариу өгчээ. Нэхэмжлэгчид нь тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Ерөнхий сайдад гомдол гаргасан боловч мөн татгалзсан хариу авснаар шүүхэд ханджээ.

  Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид өөр овог, нийгмийн өөр давхарга хэдий ч хайр сэтгэлийн холбоотой болж, гэр бүлийн эсэргүүцлийг үл тоон гэрлэсэн. Үүнээс үүдэн гэр бүлийн нэр хүндийг гутаасан гэх шалтгаанаар амь насаа алдах аюулд ороод байгаа ба эх орондоо буцаж очвол “хууль бусаар гэртээ хоригдох болон бие махбодын хүчирхийлэлд өртөх” нь тодорхой гэх айдастай, өөр газар нутагт амьдралаа ч гэсэн мөрдлөг, мөшгөлтөөс зугтах боломж байхгүй, Пакистан улсын хууль тогтоох байгууллагын хийдэл болон мөрдөн шалгах байгууллагын чадваргүй байдлаас болж өөрийн эх орноосоо хууль зүйн хамгаалалт авах найдвар бага гэж үзэн дүрвэгчээр хүлээн зөвшөөрөх хүсэлт гаргасан” гэжээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.