ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГАЗАР ЭЗЭМШИЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ
2024-10-30 Админ Хандсан тоо: 330 ХуваалцахНийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.