ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ХАНГАЛТТАЙ ЯВУУЛААГҮЙ НЬ ХОХИРОГЧДОД НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2024-10-16 Админ Хандсан тоо: 173 Хуваалцах

   Нэхэмжлэгчид нь 2003 ба 2007 онуудад таксины жолоочийн бэлгийн халдлагад өртөж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч цагдаагийн байгууллагаас нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр таксины жолоочид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Улмаар уг гэмт хэргийн нийт хохирогчдын тоо 19 хүрснээр нэхэмжлэгчдийг хохирогчоор тогтоон, хэрэг үүсгэж шалгасан байна.

   Харин хохирогч эмэгтэйчүүд Метрополисын цагдаагийн комиссарыг Европын хүний эрхийн конвенц -ын 3 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй явуулах үүргээ зөрчсөн хэмээн үзэж, учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.