ШҮҮХ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРИЙН АГУУЛГЫГ ХЯНАХГҮЙ
2024-08-28 Админ Хандсан тоо: 835 Хуваалцах

   Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг  үүрэгт ажлаас нь огцруулсан.

   Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.