ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ШҮДЭЭ ГЭМТЭЭСНИЙГ ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ ГЭЖ ҮЗЭХЭД АЖИЛ ОЛГОГЧИЙН ЗААВРААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭСЭХ НЬ ХАМААГҮЙ
2024-07-03 Админ Хандсан тоо: 419 Хуваалцах

   А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.

   Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.

   Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.