ИРГЭНИЙ НЭР, НЭР ТӨР, АЛДАР ХҮНД, АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН МЭДЭЭ ТАРААСАН ЭТГЭЭД ТҮҮНИЙХЭЭ ҮНЭН ЗӨВИЙГ НОТЛОХ ҮҮРЭГТЭЙ
2024-06-21 Админ Хандсан тоо: 703 Хуваалцах

   Нэхэмжлэгч “С” ХХК нь  “...Э нь 2023.06.27-ны өдөр тавилга хийлгэхээр тохиролцсон, ...захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, түүний зөвшөөрснөөр тавилга хийгдсэн, гал тогооны, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийсэн бөгөөд үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь манай компаниас илүү мөнгө нэхэж, энэ нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. 2023.08.10-аас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэсэн фейсбүүк хаягаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хийсэн 19-ний өдрийн нийтлэлийг  нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан,  ...энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлээс үзэхэд ажил хэргийн нэр хүндэд халдаж байна...”  гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...өөрийн ашигладаг Э гэсэн фейсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фейсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан байна.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.