ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2023-04-10 Админ Хандсан тоо: 427 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарим зарчмууд”, Захиргааны эрх зүйн чиглэлээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт” сэдвийг хэлэлцэн батлав.
Мөн ШССМХ-ийн зүгээс “Сахилгын зөрчил гаргасан шүүгчийн заавал судлах сургалтын хөтөлбөр”-ийг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах болон шүүгчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох”сэдэвт сургалтын хөтөлбөрийг тус тус шинээр боловсруулан танилцуулж гишүүд санал нэгдэн баталлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ