ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна
2024-03-26 Админ Хандсан тоо: 4709 Хуваалцах
Жуулчин Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн (цаашид “ХХН” гэх) гар утасны (Travel тасалбар хайх, худалдан авах онлайн сервис) программ ашиглан Истанбул-Лондон-Бриджтаун чиглэлд явах онгоцны тасалбарыг худалдаж авсан. Гэвч агаарын тээвэрлэгч компани онгоцны тасалбарт заасан нислэгийн өдөр (2022 оны 09 дүгээр сарын 12-нд) жуулчныг “онгоцны тасалбарын төлбөрийг төлөөгүй” гэх шалтгаанаар онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй, онгоцонд нэвтрэх эрхийн тасалбар өгөөгүй байна.
Онгоцоор нисэж чадаагүй жуулчин (цаашид “нэхэмжлэгч” гэх) ХХН-аас онгоцны тасалбарын төлбөр болон сэтгэл санааныхаа хохирол болох 2 сая орчим тенгег шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.