ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Б.АРИУНЗАЯАГ СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАХ ТУХАЙ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ.
2024-05-08 Админ Хандсан тоо: 199 ХуваалцахШийдвэрийн дугаар: 2024/ШЗ/373
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.01 №6
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос сэжигтэн Б.Ариунзаяаг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах саналыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн.Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос сэжигтний ар гэрийн гачигдлын улмаас түүнийг сэжигтнээр баривчлах саналаасаа татгалзсан тул прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэв.
Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.