ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН ӨМЧЛӨХ ЭРХЭД ХАЛДСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2024-04-08 Админ Хандсан тоо: 380 ХуваалцахШийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.03.14 №2024/ШЦТ/58
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэр хураангуй №3
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б аймгийн Ө сумын дүгээр багийн нутаг дэвсгэр, хашааны гадна байсан “...” загварын, ... дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч болох иргэн Ш.А-ийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх онцлогтой.
Прокуророос иргэн Б.М -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.М-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б аймгийн Ө сумын дүгээр багийн нутаг дэвсгэр, хашааны гадна байсан “...” загварын, ... дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч болох иргэн Ш.А-ийн зөвшөөрөлгүйгээр авч явж “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат