ХУВИЙН ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ШИЙДВЭРЛЭХГҮЙ
2024-04-08 Админ Хандсан тоо: 520 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо,дугаар:2024.02.27-ны өдрийн 109/Ш32024/0048

Тоймын огноо, дугаар: 2024 оны 2 дугаар сарын 28

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь тус аймгийн Б сумын Засаг даргын Тамгын гарын даргад холбогдуулан тушаалуудыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлс гаргуулахаар маргалдсан.

   Шүүх хуралдааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд, А нь тус сумын Засаг даргын Тамгын газарт архив, бичиг хэргийн ажилтнаар түр томилж, ТҮ- 5 -р цалинжуулж, тус өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар өмнө нь ажиллаж байсан архив бичиг хэргийн ажилтан нь ажилдаа орж, иргэн А-г тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар түр томилж, үндсэн цалинг ТҮ-6 -р цалинжуулах тушаал гаргажээ.Ийнхүү иргэн А нь нийгмийн ажилтнаар түр ажиллаж, ТҮ-р цалин хөлсөө авч байсан нь тогтоогдсон.

   Иргэн А, тус аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хооронд хувийн эрх зүйн буюу хөдөлмөрлөх эрхээр хангагдсан, бага насны /1 нас 8 сартай/ хүүхэдтэй, хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтээс үүдэн гарсан маргаан бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргаан байх тул уг хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр зохицуулжээ. Захиргааны хэргийн шүүх Төрийн албаны жинхэнэ албан хаагч эрх зүйн байдал, төрийн албан баталгаагаар хангагдаж иргэн, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг хянан шийдвэрлэнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа