ОРОН НУТГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2022-09-21 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

     Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчдэд зориулсан “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтын II дугаар ээлжийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулна.

      Энэ удаагийн сургалтад хойд бүсийн 5 аймгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдана. Сургалтад хамрагдсанаар шүүгчийн 2022 онд заавал судлах сургалтын 0.5 багц цагийг хангах юм.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ