ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРСЭН ЭТГЭЭДҮҮДЭД ЯЛ ШИЙТГЭВ
2024-02-16 Админ Хандсан тоо: 308 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2023.02.13 №26 Шт
Тоймын дугаар, огноо: №02, 2023.02.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Монгол Улсын иргэн Б нь БНХАУ-ын иргэн B-тэй бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайт хилийн боомтоор “Ц” ХХК-ийн эзэмшлийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ-руу гаргах зорилгоор “...асуудлыг зохицуулсан, тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр гарахдаа Г-н гадаад пастортыг үзүүлээрэй, БНХАУ-ын хил дээр өөрийнхөө паспортыг үзүүлээд гараарай” гэж Т.Г-г иргэн Л.Г-ын ***** дугаартай гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,
Монгол Улсын иргэн Т.Г нь Б, БНХАУ-ын иргэн B нартай бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Гашуунсухайт хилийн боомтоор “Ц” ХХК-ийн эзэмшлийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг БНХАУ-руу гаргах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-руу нүүрс тээврийн автомашиныг жолоодон явахдаа иргэн Л.Г-ын ***** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын иргэн Б, Т.Г, БНХАУ-ын иргэн B нарыг бүлэглэн Эрүүгийн хуульд заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын иргэн С.Б-г 10.000.000 төгрөгөөр, Т.Г-г 6.000.000 төгрөгөөр, БНХАУ-ын иргэн B-г 20.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85255?daterange=2023-01-01%20-%202023-02-28&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга