ТӨСӨВТ СУУСАН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ОЛГОХ ЭРХТЭЙ
2023-12-14 Админ Хандсан тоо: 187 Хуваалцах

Тоймын огноо, дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 21, Дугаар 16

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан С нь төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг тус даалгах нэхэмжлэл гаргажээ.Хариуцагч аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг дээд шатны байгууллагад хүргүүлснээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2023 оны төсөвт суулгаснаар нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь нээгдсэн байна.

Нэхэмжлэгч С нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа ямар нэгэн тэтгэмж, тусламж аваагүй болох нь тогтоогдсон. Тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж нь тус захиргааны байгууллагын төсөвт суугдсан байхад түүнийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу уг нэг удаагийн буцалтгүй тусламж авах нь тухайн бодит нөхцөл байдалд тохирсон, нэхэмжлэгч С-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр төрийн албан хаагчийн нийтлэг баталгааны нэг болох өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тусламж шалгуур нөхцөлийг бүрэн хангасан бөгөөд энэ нь тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13554?daterange=2023-09-19%20-%202023-09-19&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа