ПРОКУРОРЫН САНАЛЫН ХҮРЭЭНД ШҮҮГДЭГЧИД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-12-27 Админ Хандсан тоо: 180 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2023.04.25 № 101 ШТ

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Аймгийн Прокурорын газраас Э-г согтуурсан үедээ тус аймгийн Т сумын нутаг Г гэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр О-г автомашинаар дайрч хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Э нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Аймгийн прокурорын газраас Э-д холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Э-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхээс Э-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/88213?daterange=2023-01-01%20-%202023-12-11&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор