ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШҮҮХЭЭС НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДСОН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХӨНГӨРҮҮЛЭН ШИЙДВЭРЛЭВ
2024-01-10 Админ Хандсан тоо: 168 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2023.04.10 №87 ШТ
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-г 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Т сумын Т багийн С гэх газраас хохирогч Б-ийн хоёр тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь хохирогч Б-ийн нэг тооны үхрийг хулгайлсан болох нь тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84111?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=2&bb=1
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг