ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДСЭНЭЭС ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО
2023-12-12 Админ Хандсан тоо: 236 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00301 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн М нь хариуцагч Н байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг төлбөр төлөгч М-д мэдэгдээгүй байна” гэж дүгнэн, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийг хариуцагч Н байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг шүүх хангалаа.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг ажлын 3 өдрийн дотор төлбөр төлөгч М-д мэдэгдсэн болох нь баталгаат шуудангийн дардас бүхий баримт, мөн төлбөр төлөгч М-ийн гэр бүлийн гишүүн Ч-гийн мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт зэргээр тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч М хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7/
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26562?daterange=2023-01-01%20-%202023-10-24&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг