БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН О-д ЯЛ ОНОГДУУЛЖ, ХОХИРЛЫГ ГАРГУУЛАВ
2023-12-08 Админ Хандсан тоо: 523 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 2023/ШЦТ/1345 дугаар шийтгэх  тогтоол

Шүүхийн шийдвэрийн тоймын огноо: 2023.12.05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Прокуророос О-г “Б” ХХК-ны жолоочоор ажиллаж байх хугацаандаа түгээлтийн орлого болох 3,470,000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

“Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсанаар уг гэмт хэргийн шинж хангагддаг.

“Б” ХХК-ны түгээлтийн орлогоос дээрх мөнгийг хувьдаа захиран зарцуулсан О-н үйлдэл нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул О-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож,  3,470,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/95332?daterange=2023-01-01%20-%202023-12-05&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг