ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
2023-12-08 Админ Хандсан тоо: 228 ХуваалцахШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.21-ны өдрийн /ШЦТ/864 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо: 2023.11.25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн Д, С нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж, тээвэрлэсэн хэрэгт прокуророос иргэн Д, С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан,
“ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгай, түүний түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн шүүгдэгч Д, С нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/93107?daterange=2023-01-01%20-%202023-11-26&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир