ОРОН НУТГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТЫГ БҮСЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
2022-09-15 Админ Хандсан тоо: 221 Хуваалцах

         Орон нутгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулcан “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2022 оны 9, 10 дугаар сард бүсчлэн 5 ээлжээр танхимаар зохион байгуулахаар боллоо.

          1-р ээлжийн сургалт 9 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдана.  Уг сургалтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг, Ц.Оч нар удирдан явуулах бөгөөд энэхүү сургалтад хамрагдсанаар шүүгчийн 2022 онд заавал судлах сургалтын 0.5 багц цагийг хангах юм.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ