“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2023-10-06 Админ Хандсан тоо: 266 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.07.07 №704

Тоймын дугаар, огноо: №06, 2023.07.07  

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан kayseri escort шатны шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүн хуралдаан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар чуулга”-ын байранд ажлын 59 хоног үргэлжлэн явагдаж 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрээ танилцууллаа. 

Уг шийдвэрээр “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр, Б.Махбал нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Аззаяа, Н.Мөнхбат, Л.Ням-Очир, “Ганхүдэр-Орд” ХХК нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 

шүүгдэгч Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  3 жилийн хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Ч.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 

шүүгдэгч Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Б.Будхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,  

шүүгдэгч Л. Мягмаржавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд   томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 8 жилийн хугацаагаар, хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр, 

шүүгдэгч Б.Даажамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд   томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Ж.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд   томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 35.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Б.Шинэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял,  

шүүгдэгч Э.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд   томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000.000 төгрөгөөр ял, 

шүүгдэгч Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд   томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Г.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Баатарбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 26.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 6 жилийн хугацаагаар, торгох ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр, 

шүүгдэгч Х.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Бүтэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.Сүхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Т.Болдмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 3 жилийн хугацаагаар, торгох ялын хэмжээг 37.000.000 төгрөгөөр, 

шүүгдэгч Г.Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 

шүүгдэгч Б.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ч.Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Я.Батцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Э.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял,  

шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч П.Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ё.Баатарбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73.000.000 /далан гурван сая/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн

нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 4 жилийн хугацаагаар, хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож, 

шүүгдэгч НВЦ ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өндөгний цаасан үүр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 130.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Хааны Харгуй ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 120.000.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Инжир ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 125.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв. 

Хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бэрэн групп” ХХК-аас /арматурын үйлдвэрийн төслийн зээл/ 116.793.491.264 төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 62.888.174.141 төгрөг, “Пирамид Орд” ХХК-аас 24.168.740.272 төгрөг, “Газ Импорт” ХХК-аас 7.160.102.128 төгрөг, “Инжир” ХХК-аас 7.932.508.284 төгрөг, “Пи Си Вай” ХХК-аас 5.137.059.114 төгрөг, “Сэлэнгийн Герефорд” ХХК-аас 5.999.921.824 төгрөг, “Чингисхаан банк” ХХК-аас 36.555.561.644 төгрөгийг, түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийн дагуу “Бэрэн групп” ХХК-аас /барилгын төслийн зээл/ 43.882.421.445,17 төгрөг, “Баруун баян транс” ХХК-аас 3.373.695.041,27 төгрөг, “Болор шүр” ХХК-аас 2.378.420.948,64 төгрөг, “НВЦ” ХХК-аас 74.859.929.929,4 төгрөг, “Монгол мах экспо” ХХК-аас 32.178.607.980,57 төгрөг, “Мондулаан трейд” ХХК-аас 19.365.371.250 төгрөгийг гаргуулж Монгол улсын Хөгжлийн банканд олгохоор тус тус шийдвэрлэлээ. 

Мөн шүүгдэгч “Ганхүдэр Орд” ХХК нь 6.721.006.934,63 төгрөг, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь 85.287.095.412 төгрөг, “Вертекс майнинг партнерс” ХХК нь 43.176.875.801 төгрөг, “Комплант” ХХК нь 4.599.271.216 төгрөг, “Модун” ХХК нь 7.979.180.699 төгрөг, “Монгол Эм Импекс Концерн” ХХК нь 9.093.348.746 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны явцад Монгол Улсын Хөгжлийн банкинд төлж барагдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Ж.Ганхуягийн хахууль авсан хууль бус орлого 8,570,000  төгрөг, 25,000 ам.доллар, 1000 евро, 127.357.500 төгрөг, шүүгдэгч Э.Эрдэнийн хахууль авсан хууль бус орлого болох 217.753.500 төгрөг, шүүгдэгч Ц.Баярсайханы хахууль авсан хууль бус орлого болох 2.000.000 төгрөг, шүүгдэгч Л.Аззаяагийн хахууль авсан хууль бус орлого болох 1000 ам.доллар, шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн хахууль авсан хууль бус орлого болох 80.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Сүхболдын хахууль авсан хууль бус орлого болох 4.000.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.  

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН  ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР