ЭХНЭР НЬ ЖИРЭМСЭН, ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРЭЭГҮЙ, ЭСХҮЛ ХАРИУЦАГЧ ХҮНДЭЭР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02660

Тоймын дугаар, огноо: 2023 оны 01 сарын 27-ны өдөр,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Хүчин төгөлдөр болсон

Агуулга: Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бага хүүхэд нэг нас хүрээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.  

Гэр бүлийн тухай хуульд эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглохоор заасан бөгөөд гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд нэхэмжлэл гаргах үед нэг нас хүрээгүй энэ талаар гаргасан эхнэр Ц-ийн татгалзал үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90036?daterange=2019-12-01%20-%202019-12-30&id=1&court_cat=1&bb=1huukh.mn/single_case/90036?daterange=2019-12-01%20-%202019-12-30&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул