ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЖИЛ ОЛГОГЧИЙН БУРУУГААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГДӨӨГҮЙ БОЛ ДААТГУУЛАГЧИД УЧИРСАН ХОХИРЛЫГ БҮРЭН ХАРИУЦАЖ ТӨЛНӨ
2023-10-05 Админ Хандсан тоо: 138 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2021.12.01-ний өдрийн 102/ШШ2021/03167
Тоймын дугаар, огноо: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн төлөв: 2022.09.29 шийдвэр-Хураангуй 4
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Агуулга: Иргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.
Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэв.
Нэхэмжлэгч Оч нь 2021 оны 05-р сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь баримтаар тогтоогдсон, түүнчлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогджээ.
Хуульд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй. “РБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс ажилтан Оч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон байх тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж шүүх үзэв.
Иймд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 834 952 төгрөг, хуульд зааснаар 4 сарын хугацаагаар тооцож 3 339 810 төгрөгийн хохирлыг ажил олгогч “РБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/109606?daterange=2021-01-01%20-%202022-05-28&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа