ТУРШИЛТААР: ЭЦЭГ ЭХ ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ, БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД АДИЛ ТЭГШ ЭРХ ЭДЭЛЖ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 151 Хуваалцах

Тоймын төрөл: 2019.05.14, 102/ШШ2019/01412

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хүчин төгөлдөр болсон

Тоймын дугаар, огноо: 2022.12.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Мөнх “Дэндэвээс 750,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ … хүүгийн хамт амьдардаг ба хүүгийн сурдаг хувийн  сургуулийн төлбөрт нэг жилд 1,500,000 төгрөг төлдөг, уг төлбөрийн тал буюу 750,000 төгрөгийг хүүгийн эцэг Дэндэв төлөх ёстой” гэжээ.

Хариуцагч Дэндэв нь “… шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлдөг, Мөнхийн нэхэмжилсэн 750 000 төгрөгийг төлөхгүй, ...суурь боловсрол үнэгүй байхад хувийн сургуульд сургасан нэмэлт зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргав.

Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцод зааснаар эцэг эх хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийг хөгжих, төлөвшихөд дэмжин туслах, хүүхэд өсөж хөгжих хүмүүжих орчныг бүхий л талаар бүрдүүлэх адил тэнцүү эрх үүрэгтэй байдаг.

Шүүхээс, хүүгийн эцэг Дэндэв нь дээрх хууль тогтоомжоор оногдуулсан үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн сургалтын зардалд 750,000 төгрөг гаргуулан Мөнхөд олгохоор шийдвэрлэсэн байна.       

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/93915?daterange=2020-01-01%20-%202022-12-14&id=1&court_cat=1&bb=1

 Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул