ЗЭЭЛДҮҮЛЭГЧ ШААРДЛАГА ГАРГАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЗЭЭЛ ТӨЛӨХӨӨС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 162 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны  өдрийн 102/ШШ2023/01430  дугаар шийдвэр

Тоймын дугаар, огноо:  №9 , 2023-06-20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  

Агуулга: Голомт банк ХХК нь иргэн Г-д холбогдуулан зээлийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 14,494,675.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж үүрэг гүйцэтгэхээс татгалзжээ. 

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаа зээлүүлсэн, зээлдэгч зээлийг бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.  

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан, өөрөөр хэлбэл, банк энэ хугацаанаас эхлэн   зээлдэгч Г-ээс зээлээ төлөхийг шаардах эрх үүссэн. 

Хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба банк 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ. 

Харин хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.   

Иймд Г-ээс 14,494,675.77 төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126615?daterange=2023-01-01%20-%202023-06-18&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл